Хүн юу бодно тэр зүйл хэзээ нэг цагт биелэдэг. та нүдээ аниж байгаад лимон идэж байна гээд төсөөлдөө ингэж бодход миний арааны шүлс гарч байсан хүнд 2 тархи байдаг гэнэ баруун тархи бүх зүйлийг их дэмждэг, зүүн тархи их хашир байдаг. хэрэв чи ямар нэг үнэтэй шинэ зүйл авхад баруун тархи авчихад яахав дээ гэж бодход зүүн тархи за за энүүгээр яах ч юм билээ гэж бодуулдаг. хэрэв хүссэн зүйлээ авахыг хүсвэл үргэлж түүнийгээ яг байгаа авсан гэж өөртөө итгүүлж төсөөл яг лимон төсөөлсөн шиг. үргэлж ингэж төсөөлөөд 2 тархиа хөгжүүлвэл бүх зүйл өөрөө бүтдэг. харин таны шүлс ялгарсан уу. Одоо миний компьютерийн дэлгэцэн дээр Nissan Murano машины зураг байдаг тэр бол миний машин би өдөр болгон түүнийг харж унаад яаж явахаа төсөөлдөг энэ хэзээ нэг цагт минийх болно. Та юу төсөөлж хүсэж мөрөөдөж байна.
Аниргүй гэрэл
Өнгөрсөн бүхэн сэтгэл сэвэлзүүлэн одох нь
Өөрийнх юм шиг чамдаа дэндүү дассаных байлгүй
Өвөрт асгарсан нулимас зүүдэнд хураад одох нь
Өр нэхэж амьдарсан сэвгүй хайрынх байлгүй...
энэ их сайхан шүлэг байна надад их таалагдлаа.
Зүгээр л дэргэд чинь байж
Зүрх сэтгэлийг чинь сонсохсон
Ганцаардсан сэтгэлийг нимгэлж
Ганцхан чамтай зугаалахсан...
энэ шүлгийн талыг нь сайн санахгүй байна уг нь 2010 онд би нэг сайхан залууд зориулж зохиож байсан. Хэдий ингэж бичсэн ч хайр гэж юу байдгийг би сайн мэдэхгүй байна. Хэрвээ надаас чиний анхны хайр хэн бэ гэж асуувал би тэрнийг хэн гэдгийг одоо мэдэхгүй байна магадгүй хөгширчихөөд миний анхны хайр тэр л байж дээ гэж бодох байх гэж л хариулна. харин та анхны хайртыгаа хэн гэдгээ мэдэх үү.
Миний блогт зочилсон таньд баярлалаа. Та үргэлж аз жаргалтай инээж яваарай.

